ТАВАН ТОЛГОЙ ХК: 08 дугаар сарын 01-с ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДДЭЭ НОГДОЛ АШИГ БУЮУ 2787 төгрөгийг олгож эхэллээ
Үйл явдал
/
2023-08-09

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-с ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан. Тэгвэл 2023 оны 7 сарын 21-ний өдрийн 16-р тоот тогтоолоор нэгж хувьцаанд ногдох ашиг 2743.8 төгрөгийг 5530.8 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Ийнхүү нэмэгдүүлэн тогтоосон мөнгөн дүнгийн зөрүү болох нэгж хувьцаанд ногдох ашиг 2787.0 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгөн хэлбэрээр хуваарилан олгож эхэлжээ. Тус компани нь нийт 52'665'200 ширхэг хувьцаатай бөгөөд 51 хувийг нь ӨМНӨГОВЬ аймгийн ард иргэд, 49 хувийг нь 23 орны 1900 хувьцаа эзэмшигч эзэмшдэг ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.17.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.