АНУ-д хар салхины аюул нүүрлэж байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-09

Даваа гарагт АНУ-ын зүүн хэсгээр хар салхи, их хэмжээний мөндөр орохоос сэрэмжлүүлсний дараа Вашингтон дахь оффисууд хаагдсан байна.

Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр 29.5 сая гаруй хүн ам төвлөрсөн Алабама мужаас Нью-Йорк хүртэлх бүсэд хар салхины өндөр эрсдэлтэй байжээ.

Түүнчлэн Атлантын далай, Вашингтон зэрэг газруудад салхи цагт 75 миль давж, гольфийн бөмбөгнөөс ч том мөндөр орж болзошгүй гэж NWS-ээс мэдэгдсэн.

Өмнөд болон дунд Атлантын мужуудад 800,000 гаруй хэрэглэгч цахилгаангүй болсон байна. Вашингтон дахь номын сан, музей, үндэсний амьтны хүрээлэн, усан сангаас гадна олон байгууллагууд эрт хаасан аж.

АНУ-ын 2300 гаруй нислэг цуцлагдсаны 95 нь Вашингтон Рейганы үндэсний нисэх онгоцны буудлынх байжээ. Мөн АНУ-д нийтдээ 6800 гаруй нислэг хойшлогдсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.20.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.