Баянзүрх дүүргийн дарга нар өөрийн туслах, хэвлэлийн ажилтан, фэйсбүүк хөгжүүлэгчдээ буюу өөрсдийн “цүнх баригч”, “дагагч”, өмөөрөгч нарыгаа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны жолооч, фэйсбүүкчин тэргүүтэй долоон хүнийг татвар төлөгчдийн 5.9 сая төгрөгөөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна.
Засгийн газраас улс орон даяар иргэдийг эрт илрүүлэгт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛАХ ЖИЛИЙН АЯН өрнүүлсэн. Гэвч БЗД-ийн ИТХ-ын ажлын албаныхан улны иргэдээсээ “давуу эрх” эдлэж үзлэгт хамрагджээ. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нь тэдний буруу биш ч татвар төлөгчдийн мөнгөөр бусдаас давуу эрхтэйгээр үзүүлсэнд гол асуудал нь байгаа юм.
Гэтэл удирдаж буй дүүргийнх нь иргэд УСАНД АВТАЖ, ҮЕРТ АМЬ НАСАА АЛДАЖ байна. Зүй нь бол үер усны аюулд иргэд, сонгогчид нь өртчих вий хэмээн анхаарал тавьж, уулзан ярилцаж, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, үер уснаас хамгаалах далан, шуудуу татах, үерийн далан барих төсөв мөнгийг нь шийдэх ёстой, ядаж л иргэдээ ҮЗЛЭГ ОНОШЛОГООНД ХАМРУУЛАХ үүргийг хүлээх ёстой. Яагаад гэвэл иргэд Үндсэн хуулиар олгосон СОНГОХ ЭРХЭЭ эдэлсэн. А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид СОНГОГДОХ ЭРХЭЭ ЭДЭЛСЭН. Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхий бүрдүүлэх үүрэг хүлээсэн юм.
-
2024-11-20