Лам хүүхдүүдийг ХҮЧИРХИЙЛСЭН хэрэгт буруутган НЭГ ЛАМЫГ 30 хоног хорих шийдвэр гаргалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-09

Ламхай нарын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.  Шүүх хурлын дараа хохирогч ламхай нарын өмгөөлөгч Р.Булгамаа шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулав. 

Тэрбээр "Прокурорын зүгээс бага насны дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал оруулж ирсэн. Шүүхээс тус дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Харин хүүхдүүдтэй хамт нэг дацанд байсан нэг ламд 30 хоног цагдан хорих арга хэмжээ авч байна. 

Прокурорын зүгээс хүүхдийн хүсэл зоригийн эсрэг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй буюу хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хэргийг мөрдөн шалгах үед холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн үндэслэлээр нийт таван хүүхдэд холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 

Гэм буруугийн шүүх хурлаар дээрх хүүхдүүдийг гэм буруутай эсэх нь тодорхойлогдоно. Энэ хэрэг гарснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэрэг шүүхэд шилжинэ. 

Мөрдөн шалгах ажлын явцад яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах, дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байх, амь нас, эрүүл мэндийг хамгаалсан зохицуулалт хэмээн хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөлөгч үзэж байна" хэмээн ярив. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.185.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.