УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ үерт өртсөн иргэдэд 10 ГЭР ХАНДИВЛАЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-10

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүчтэй үер бууж улмаар дөрвөн хүни йамь эрсдэж, 50 гаруй айл өрх, аж ахуй нэгж эд зүйлсээрээ хохирсон харамсалтай үйл явдал тохиосон билээ. Үерт өртсөн айл өрхүүдэд УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ дэмжлэг үзүүлж 10 гэр хандивласанаа УОК-т хүлээлгэн өгчээ. Ч.Ундрам гишүүний зүгээс  “Сүүлийн саруудад Монгол Улс даяар үер усны гамшиг тохиолдож байна. Улаанбаатарт гэхэд дөрвөн хүний алтан амь үрэгдлээ. Эмэгтэй хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд сэтгэлийн хандив өргөж байна” хэмээлээ. Түүнчлэн УОК-с ч үерт өртсөн айл өрхүүдэд орон гэр олгох бол Нийслэлийн онцгой комиссоос амь насаа алдсан иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоо мэдэгдсэн юм. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.