Баянзүрхийн Засаг дарга Н.БАЯРМӨНХ төлөөлөгч М.ТУЛГАТ-д “САЛААВЧ” өгөв
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-10

Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатын өмнөөс БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “САЛААВЧ”  гаргаж ёс зүйгээ гайхууллаа. НИТХ-ын хуралдааны үеэр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу Эрчим хүчний яамнаас 177,5 тэрбумыг “КОКСЖСОН ШАХМАЛ ТҮЛШ” худалдан авч, сайжрулусан шахмал түлштэй хольж хэрэглэх асуудал намын бүлгүүд, төлөөлөгч нарын дунд нэлээд ширүүн маргаан үүсгэв. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-ын бүлгийн санал дүгнэлтийг танилцуулах үеэр дүүргийн удирдлагууд Дарь-Эх орчимд анхаарал хандуулаагүй тухай ярьхад БЗД-ийн Засаг дарга, НИТХ-ын төлөөллөгч Н.Баярмөнх уур бухимдал, сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй “салаавч” гаргаж ёс зүйгээ гайхуулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.185.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.