Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 09-нд болж 20 асуудал хэлэлцлээ Нэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлалын үр дүнг хэлэлцсэн байна Тус уулзалтанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны 8 сарын 1-6-ны өдрүүдэд хоёр орны Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, шинэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон хэмээн Гадаад харилцааны сайд Батцэцэг хэлэв Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.
Мөн Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ Шадар сайд С.Амарсайхан үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа. Түүнчлэн тэдгээр хүмүүст Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
-
2024-11-20