Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, намын гишүүд дэмжигчид нь өнгөрсөн Пүрэв гаригт /2023.08.10/ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Тус албан шаардлагын гурав хоногийн хугацаа өнөөдөр дуусч байна.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЛХАГВАДОРЖ:
-Нийслэлд орж буй борооны улмаас үерийн эрсдэл үүсч, олон иргэн, аж ахуй нэгж хохирсон. Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хариуцлага хүлээж огцрох ёстой. Бид нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө, сөрөг хүчний хувьд эсэргүүцлээ илэрхийлж байна.Өнөөдөр өгч байгаа шаардлагад 72 цагийн дотор хариу өгч, холбогдох хүмүүст хариуцлага тооцохгүй тохиолдолд АН тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байна.
АН-ын залуусын зүгээс Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хоёр шаардлага хүргүүлж байна. Үүнд:
- Нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын нөхцөл байдалд хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн хотын захирагч өөрөө хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Хэрэв гурав хоногийн дотор арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна.
- Үер усны гамшигт нэрвэгдсэн иргэдийн хохирлыг тооцооллыг яаралтай гаргаж, барагдуулж өгөхийг шаардаж байна гэдгийг хүргүүлж байна.
Шаардлагыг холбогдох хүнд нь гардуулж өгөхийг хүссэн боловч гадуур ажилтай гэх шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баатархүүд хүлээлгэж өгсөн.
-
2024-11-20