Дундговь аймагт 3000 уртын дуучин цугларч "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН"-г мандууллаа
Дундговь аймгийн Их газрын чулуунд 3000 уртын дууч оччихсон шуранхай хадааж байна. “Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам наймдугаар сарын 11-12-ны өдөр болж байгаа юм. Наадамд 40 мянган орчим зочид, жуулчид очжээ. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Мөнхцэцэг болон Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар оролцсон байна.
"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын үеэр "Эрт урьдын цагт", "Нарны хүүхдүүд" зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт зэрэг болж байгаа аж. Мөн залууст зориулан чөлөөт хөгжимтэй орчныг бүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20