Залуучуудаа Л.ОДБАЯРТАЙ ХАМТДАА ӨӨРЧИЛЬЕ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-15

Монгол төрд 220 мянган хүн алба хашиж, иргэдийн төлсөн татвараар ЦАЛИНЖДАГ. Гэвч тэдэн дунд ажлаа чин сэтгэлээсээ, хуулийн дагуу хийдэг нь тун ховор. Төрийн албан хаагчдын тоо жилээс жилд нэмэгддэгийн нууц нь ердөө МАН-ын дарга нарын сонгуульд ажилласан, эсвэл ойрын хүнээ төр лүү шахдаг ЁС ЗҮЙГҮЙ үйлдлээс үүдэлтэй.

Тэд төрд шударга бус зүйл байгааг олж харж, мэддэг ч таг дуугүй өнгөрдөг. Учир нь шударга бусаар амархан баяжиж, хөлжиж болох юм байна гэсэн ойлголттой болж, түүнийгээ хэрэгжүүлсэнээр АВЛИГЫН ХАМСААТАН болдог. Үндсэндээ чин шударгаар ажилладаг нөхдүүдийнхээ нэр нүүрийг шороотой хутгадаг. Тийм ч учраас багш нар ажлаа хаяж Солонгос руу дүрвэж, эмч нар ЦАГААН ХАД руу том тэрэгний жолооч болж байгаа юм.

Тэгэхээр дээр дооргүй ХАРИУЦЛАГА НЭН ЧУХАЛ байна. УИХ-ын гишүүд нь хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болчихвол МОНГОЛД ШУДАРГА ЁС ТОГТОНО. Тангараг өргөсөн алба хаагчид АВЛИГААС АНГИД болчихвол шударга ёс тогтоно. Монгол төрд уг нь ШУДАРГА ЁС БАЙСАН ЮМ. Түүнийг арилгаж, баллуурдсан хэсэг бүлэг нь МАН, АН-ын шуналтай ах нар. Тийм учраас залуучуудаа бүгдээрээ нэгдэж ШУДАРГА ЁСЫГ монголын хөрсөнд ДАХИН УРГУУЛЪЯ. Үүний төлөө нэгдье. АН, МАН байх нь чухал биш. Бид нэг эх оронтой. Бидний туйлын зорилго ШУДАРГА НИЙГМИЙГ л үр хүүхэддээ үлдээх бодлого шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.