ОБEГ: 8 дугаар сарын 15наас 19 хүртэл цаг агаар
Үйл явдал
/
2023-08-15
ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2023-08-15-наас 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн
хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
18-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
15-нд Алтайн уулархаг нутгаар,
16-нд нутгийн баруун хагаст,
17-нд говь, тал, хээрийн нутгаар,
18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
шөнөдөө +4...+9 градус,
өдөртөө +17...+22 градус,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө +19...+24 градус,
өдөртөө +33...+38 градус,
Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр
шөнөдөө +14...+19 градус,
өдөртөө +28...+33 градус,
бусад нутгаар
шөнөдөө +10...+15 градус,
өдөртөө +22...+27 градус дулаан байна.
17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.234.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.