8-р сарын 5-нд орсон усархаг бороо, уулнаас буусан үерийн улмаас дүүргийн 21,27,29-р хороо усанд автаж амаргүй нөхцөл байдалтай байгааг та бүхэн мэднэ. Учирсан хохирлыг арилгахын тулд эмч, цагдаа, онцгой, дотоодын цэрэг, мэргэжлийн байгуулллагын 1400 гаруй алба хаагчид өнөөдрийг хүртэл зогсолтгүй ажиллаж байна. Гэсэн ч одоог хүртэл үүссэн асуудал 100% бүрэн шийдэгдээгүй. Иймд тухайн 21,27,29 дүгээр хорооноос иргэдийн саналаар сонгогдсон, дуу хоолой болж ажиллаж буй Нийслэл, дүүргийн төлөөлөгчдийг сэргээн босголт, холбогдох асуудалд дэмжлэг үзүүлж ажиллахыг уриалъя.
Та бүхний дэмжлэг, дуу хоолой, манлайлал үерт хохирсон иргэдэд төдийгүй, Баянзүрх дүүргийн иргэдэд энэ цаг үед хэрэгтэй байгааг энэхүү уриалгаараа дамжуулан мэдэгдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.25.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20