12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ
Үйл явдал
/
2023-08-17

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч долоо хоногт нийт 136 иргэн хандсанаас 115 утсанд 117, чатботод 9, и баримт апликейшн 3, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 7 гомдол мэдээлэл ирүүллээ. Эдгээрээс 86 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 10 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 22 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж байна. Мөн 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж, 2.011.400 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдууллаа. 

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 39, харилцаа холбоо 20, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 11, барилга 5, боловсрол 2, контор 11, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 3, СӨХ 9, өрсөлдөөн 3, НӨАТ 2, эрүүл мэнд 5, тасалбар 1, бусад асуудлаар 18 иргэн хандсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.