АН-ын гишүүн С.Баярцогт намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх аж. Сөрөг хүчин Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа томилохоор болжээ. Тус намын дэд даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өрсөлдөж байгаа бол Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал УИХ-ын гишүүн асан, Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч С.Баярцогт, С.Эрдэнийн АН-ын үед генсекээр ажиллаж байсан Ч.Өнөрбаяр, МҮХААТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар өрсөлдөж байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.146.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20