Дэд Сайд М.Ганхүлэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Ян Жиньтэй уулзлаа
Монгол – Хятадын 4 дэх удаагийн экспог Өвөр Монголын өөртөө засах оронд 9 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дэд дарга Ян Жиньтэй Бээжин хотноо уулзлаа.
Тус уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсоны дагуу уламжлал болгон зохион байгуулж буй экспо арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, соёлын солилцооны ажлын талаар санал солилцсон юм.
Манай улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж улмаар экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Ази тивдээ экспортлогч орон болох зорилт тавьж ажиллаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг дурдав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.87.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20