Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 10 өрхөд гэр гардууллаа
Үйл явдал
/
2023-08-19
Баянзүрх дүүргийн 21,27,29 дүгээр хороонд болсон үерт олон айл өрх автаж, ихээхэн хэмжээний хохирол амссан. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон төрийн бус байгууллагуудтай хамтран эдгээр айл өрхөд эд материалын тусламж үзүүлсээр байна.
Тухайлбал өнөөдөр Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia байгууллагатай хамтран 10 өрхөд таван ханатай гэр гардууллаа. Өмнө тус байгууллагаас 150 өрх айлд эрүүл мэндийн болон хүнсний багц өгч дэмжлэг үзүүлсэн юм.
Дэлхийн Зөн Швейцарын санхүүжилттэй “Үерийн хариу арга хэмжээ” төслийн хүрээнд мөн шаардлагатай үед ашиглах техник хэрэгслийг хүлээлгэн өглөө. Зарим хороодод эдгээр тоног төхөөрөмжүүдийг өгөх бөгөөд үерийн ус соруулах зэрэг эрсдлийг хохирол багатай даван туулахад ашиглах боломжтой болж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.