Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Үйл явдал
/
2023-08-19
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, Цахим хөгжлийн яам, ЭЗХЯ-ны хамтын ажиллагааны шугамаар манай улсад айлчлал хийж байгаа БНХАУ-ын “Genew” мэдээллийн тeхнологийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, “МТ нэтворкс ХХК”-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэдээллийн тeхнологи, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тус байгууллага нь мэдээлэлд боловсруулалт хийж, гамшгийн үeийн холбоо, мэдээлэл зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжэг үзүүлдэг тeхнологийн компани юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.