Хил хамгаалах байгууллагын “ШИЛДЭГ ОФИЦЕР-2023” тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт эхэллээ
Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд “Шилдэг офицер-2023” марш тактикийн тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны шалгаруулалт хилийн цэргийн анги, салбарын дунд зохиогдсон бөгөөд шалгарсан 30 эрэгтэй, 28 эмэгтэй офицер ХХЕГ-т хоёрдугаар шатанд өрсөлдөж байна. Шилдэг офицерууд хоёрдугаар шатанд Сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ), Эсээ бичлэг, Цэргийн дүрмийн онол, Гадаад хэлний мэдлэг, Жагсаалын бэлтгэл, Илтгэх ур чадварын уралдаанаар гурван өдрийн турш өрсөлдөх юм. Хил хамгаалах байгууллагын “Шилдэг офицер-2023” тэмцээнээс шалгарсан 5 эрэгтэй, 3 эмэгтэй шилдэг офицер Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын дунд зохиогдох тэмцээнд оролцоно. Тус тэмцээн 08 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын шилдэг 80 офицер хурд хүч, оюун ухаан, цэргийн хэргийн мэдлэгээ сорих юм. Хил хамгаалах байгууллагын “Шилдэг офицер-2023” тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөж буй нийт залуу офицерууддаа амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.58.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20