Өмнөговь аймгийн 22 сургуулиас шалгарсан шилдэг хүүхдүүд бнсу-ын бусан хотод "сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдаж байна
Үйл явдал
/
2023-08-22
Өмнөговь аймгийн "Нутгийн хишиг" , “СУРАГЧ СОЛИЛЦОО” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн 22 сургуулиас шалгарсан шилдэг хүүхдүүд БНСУ-ын Бусан хотын 23 жилийн туршлагатай олон улсын COREM EDUCATION зусланд зохион байгуулагдаж буй “Мөрөөдөлдөө хүрэх анхны алхам” манлайллын хөтөлбөрт хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань Им Дун Гу докторын "Ирээдүйд эрэлттэй мэргэжил", Ян Сонгил докторын "Хувь хүний онцлог шинж чанараа тодорхойлох нь" лекцүүдийг сонсч, өдөр бүр биеэ чийрэгжүүлэн таеквондогоор хичээллэн, Солонгосын алдарт ХЭҮНДЭ далайн эрэгт амарч, эртний нийслэл Дэигү хотоор аялан, тус хотын орчин үеийн түүхийн музейг үзэж, Гамчион соёлын тосгонд очиж, тухайн үеийн Дүрвэгсдийн бүтээсэн өвөрмөц тосгонтой танилцжээ.
Сургалт, лекц бүгд англи хэл дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Солонгосын томоохон их сургуулиудын нэг Dongseo их сургууль, БНСУ-н үндэсний Далай Тэнгисийн их сургуулийн захиралууд сурагчдыг маань хүндэтгэлтэй хүлээн авч уулзан, лекц сургалт орж, сургуулиа танилцуулсан байна.
Мөн далай тэнгисийн үндэсний музейг үзэж Солонгосын алдарт дуурийн театрт Дуурь үзжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.