Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн 25 жилийн газар олголтын тухай мэдээллийг shilen.gov.mn-д нэгтгэх зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр үе үеийн Хотын дарга, дүүргийн Засаг дарга нарын газар олголтуудын мэдээлэл олон нийтэд ил боллоо. Өнгөрсөн хугацаанд энэ мэдээлэл ил байгаагүй. Харин Хотын дарга Д.Сумъяабазар олон нийтэд хяналт тавих боломжийг бүрдүүллээ. Иргэд Улсын комисс ажилласан гэхээр тухайн барилга найдвартай гэж үзэн, орон сууц авдаг. Гэтэл голын ай сав, эрсдэл бүхий газар А даалгавар авч, барилга барьж, түүнийг Улсын комисс хүлээж авч байгаа нь хаа хаанаа гажуудал үүссэний илрэл. Улсын комисст холбогдох төрийн байгууллагын багадаа 20 хүн ажилладаг. Энэ бүхний нээлттэй, ил болгож байгаа нь Нийслэлийн Засаг даргын хувьд маш том ажлын дэвшил. Цаашид хэн нэгэн хууль зөрчиж газар олгох, барилга хүлээж авах бололцоогүй болж байна.
Хотын дарга өнөөдөр дэвшүүлж байгаа хөтөлбөрөө танилцуулж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн суурь судалгаанд үндэслэн шийдвэр гаргаж байгаагаа хэллээ. Мөн хот татварын орлогоор бүрддэг байсан төсвөө анх удаа хоёр урсгалтай болгож, үнэт цаас гаргах, уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрөө хөрөнгө мөнгө босгох шинэ урсгалыг нээж байгаа нь хотод өнгөрсөн хугацаанд байгаагүй шийдэл. Тэгэхээр зөвийг зөвөөр харж, хяналт тавьж, хамтарч шийдэх нь хотын иргэдийн үүрэг, хариуцлага юм.
-
2024-11-20