Өнөөдөр /2023.08.21/ Хичээлийн шинэ жилийг угтан бэлтгэл ажлыг хангахтай холбоотой бүх төрлийн үйлчилгээ, мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад нэг цэгээс хүргэх зорилгоор “Дорнодын боловсрол” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Нээлтэд Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов.
Тус өдөрлөгт “Хүн болох багаасаа” төслийн баг, сургалтын төвүүд, аймгийн төв номын сан, БОЭТ, МСҮТ, Политехник коллеж, худалдаа үйлчилгээ эрхлэгчид оролцон хүүхдийн сургууль цэцэрлэгийн бүртгэл, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалах зэрэг үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа юм. Мөн аймгийн Цагдаагийн газраас “Нэг зам-нэг соёл” аяны талаар болон сургуулийн бүсэд хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэж байна.
Өдөрлөг 2023 оны 08 дугаар сарын 21-25 ны өдрүүдэд буюу 5 хоног Тусгаар тогтнолын талбайд болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.4.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20