Шилдэг залуу офицерыг тодруулах уралдааны нээлт боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-29
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицеруудын жил” болгон зарлаж, өөрийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офирцеруудын чуулган”-ыг ирэх 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд тус чуулганыг угтсан 43 ажил арга хэмжээ зохион явуулсанаас өчигдөр Шилдэг залуу офицерыг тодруулах уралдааны нээлт болж, Батлан хамгаалах яам, Төрийн цэргийн болон хууль сахиулах нийт 10 байгууллагаас шалгарсан дэслэгчээс хошууч цолтой эрэгтэй 50, эмэгтэй 30 нийт 80 залуу офицер мэдлэг, ур чадвар, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж байна.
 
Өчигдөр дээрх залуус маань Цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эссэ бичлэг, илтгэх ур чадвар гэсэн төрлөөр оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан бол өнөөдөр буудлагын төрлөөр онч мэргэнээ сорьж байна. Анх удаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын /БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ДЦШ, ТТХГ, ХХЕГ, ТЕГ, ШШЕГ/ залуу офицеруудыг оролцуулан өргөн хүрээг хамруулж, эрэгтэй алба хаагчдаас гадна эмэгтэй офицеруудыг энэхүү уралдаанд оролцуулж байгаагаараа онцлог болж байна.
Уралдаанд оролцож буй шилдэг офицерууддаа амжилт хүсье!
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.