Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус зөвлөл хуралдлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/236, А/189, А/80 дугаар хамтарсан тушаалаар "Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус зөвлөл"-ийг байгуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхараар ахлуулсан тус зөвлөл өнөөдөр хуралдаж, Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээний 2023-2024 оны төлөвлөлт, “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус зөвлөл”-ийн дүрмийн төслийг хэлэлцэн баталлаа. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн алсын хараа, Бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээний танилцуулга, “Нялх балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулга, Салбар дундын цахим мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэлтийг хийх ажлын зохион байгуулалт, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Д.Баярболд, Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.219.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20