С.Эрдэнийн ЭСРЭГ БОСОЖ байсан П.ГАЛИНДЭВ хэзээ нэгэн цагт ЖЕНКОГИЙН ӨМНӨӨС ч хэдэрлэж мэдэх нөхөр
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-01

ЖАН, МАН гэж хоёр талцаж, ээлжилж хэвлэлийн хурал хийж байсан сөрөг хүчний нам арай гэж эвэндээ орж, эзэнтэй болов. Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Ө.Шижир, П.Галиндэв нарыг залуусыг эгнээндээ элсүүлсэн МоАХ гэх төрийн бус байгууллагыг ардчилсан намаас ч ТОД ХАРАГДУУЛЖ уулзалт зөвлөгөөн хийж явав.

Пүрэвдоржийн Галиндэв гэх залуу Баянголын ВАН гэгддэг УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан С.ЭРДЭНИЙН эсрэг хүчтэй тэмцэж, арга буюу өөрөө түүний нэр дэвшсэн тойрогт халз бие даан нэр дэвшсэн нэгэн. Ноёнтой шөргөөцөлдвөл толгойгүй гэгчээр энэ үйлдлийнхээ төлөө тэрбээр АН-аас хөөгдөж байсан түүхтэй.

Эцэст нь улстөрийн хана хайж С.Эрдэнийн өөдөөс хүчтэй гар зангидсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “МоАХ” фракцийг түшиглэв. Алдарт Д.Сүндий гэгчтэй хэлхэлдэн “Ардчилсан намыг шинэчлэх хороо” гэгчийг байгуулан даргалж явсан л толгой.

Энэ удаад тэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дагаж гүйснийхээ шанд ямартай ч Ардчилсан намын дэд дарга болчихлоо. Энэ нь түүнд хангалттай. С.Эрдэнийг эсэргүүцэн босож байсан нөхөр хэзээ мөдхөн Л.Гантөмр, Х.Баттулга нарын эсрэг босоод ирж ч мэднэ. Түүнд одоо ганц хэрэгтэй зйүл нь УИХ болох. Гишүүн бочлихвол л бүх зүйл гоё болно, хууль санаачилна, энд тэнд явахдаа гишүүнээ гэж дуудуулна гэж төсөөлж буй. Гэвч улстөр гэдэг хатуу тоглоом гэдгийг эртнээс ойлгоосой, энэ залуу.

Хүссэн бүхэн нь гишүүн болчихгүй. Мөнгөгүй, эсвэл ямар нэг намтаргүй бол шууд ногоон гэрлээр гишүүн болдоггүй. Түүний ээлж ч болоогүй. Ардчилсан намд Т.Батцогт, М.Тулгат, Э.Эрдэнэ гээд намтар баялаг олонтой, бага ч гэсэн улстөрийн хатуу ширүүнийг мэдэрчихсэн залуучууд олон бий.

Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэж эртний үг бий. П.Галиндэвийн цээжинд их хурлын гишүүн болчихсон инээмсэглээд сууж буй дүр нь тодорч яваа байх. Гишүүн болох, эс болохыг гагцхүү ард түмэн шийднэ. Түмний итгэл, олны дэмжлэгийг авахын тулд ХЭРЭГТЭЙ ЧУХАЛ ЗҮЙЛ сэдэж санаачлан танигдаж, оноо авах нь улстөрч хүний хамгийн эхний алхам.

Энэ залуу 2020 оны УИх-ын сонгуульд С.Эрдэнийн эсрэг нэр дэвшихдээ 792 саяын үнэтэй хоёр орон сууц, үйлчилгээний нэг байгууламжтай, 3 саяын үнэтэй нэг ПОРТЕРТОЙ, 54 сая 500 мянган төгрөгийн 65 ямаа 173 хонь, 35 адуутай, 100 саяын газартай, 163 саяын үнэт эдлэлтэй, Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын “Насандалай” ХХК, агро селекшнпарк ХХК, ЮүЭмЖи ХХК-ийн тус тус 30 хувь эзэмшдэг гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.23.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.