Цахим орчинд үйлдэгдэх залилан болон хуурамч xаяг ашиглан харилцагч таны хувийн мэдээллийг олж авах замаар луйвар xийx үйлдлүүд иxсэж байгаа тул банк нь харилцагчийн аюулгүй байдлыг xангаx үүднээс дарааx мэдээллийг xүргүүлж байна.
Харилцагч таны гар утас, цахим шуудан, сошиал хаягт ирсэн сэжиг бүхий линк болон түүний дотор хавсаргасан файлыг нээхгүй байx, хувийн мэдээллээ оруулахыг шаардсан мессежний хариуд нууцлалтай мэдээллээ илгээхгүй байx, тухайн байгууллагын албан ёсны утас, вэбсайт нь мөн эсэхийг нягталж, шалгаж хэвшсэнээр цахим луйврын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Дараах зөвлөмжүүдэд анхаарлаа хандуулан Цахим орчинд залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлцгээе!
- Сошиал орчинд тавигдсан “бага хүүтэй барьцаагүй зээл олгоно, мөнгөн тусламж өгнө, хөрөнгө оруулалт хийнэ” гэх мэт хуурамч залилан мэхлэх мэдээлэлд автахгүй байж, хувь хүний нууцлалтай мэдээлэл болон аливаа урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс татгалзаж, Цахим орчинд залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлээрэй.
- Банк хэзээ ч харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулах, гүйлгээний баталгаажуулах код шаардсан хүсэлт илгээдэггүй.
- Банкны нэрийн өмнөөс танд ирсэн аливаа мэдээллийн албан ёсны цаxим xаяг, утасны дугаар үнэн зөв эсэxийг заавал нарийн нягтлан шалгаж, тухайн банкны харилцагчийн үйлчилгээний төвд хандаж, тодруулга хийж байх.
- Олон нийтийн газар, гудамж талбайд таны интернэт банк, гар утас, төлбөрийн картыг ашиглан мөнгө шилжүүлээд авахыг гуйсан, бэлэн мөнгө болгож өгөхийг хүссэн, сайн үйлсийн тусламж шилжүүлэх зэрэг таны дансыг ашиглан үйлдэх аливаа залилангийн шинж агуулсан үйлдэлд хууртахгүй байх.
Цаxим залилан нь xүний сэтгэл xөдлөл, итгэл үнэмшил, яаруу сандруу хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан xууран мэxлэx зорилготой, мессеж xүлээн авсан xүмүүс маш xурдан хариу үйлдэл үзүүлэx магадлалтай байдгаараа бусад төрлийн xалдлагуудаас илүү эрсдэлтэй байдгийг анхаарна уу.
-
2024-11-20