Аймаг орон нутагт авто зам, эрчим хүчний дэд төсөд, орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох, дулааны дэд төслүүдийг “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг олон нийтэд танилцуулж байна. Уг хөтөлбөрт урт хугацаанд хэрэгжинэ. Эдгээр ажлыг богино хугацаад хэрэгжүүлснээр аймаг орон нутгийн эдийн засаг бодитоор тэлнэ. 2021 онд Монгол Улсын ДНБ 40 орчим их наяд төгрөгт эргэлдэж байсан бол энэ жилийн эцэс гэхэд 55-57 их наяд төгрөгийн ДНБ-тэй болно. 2024 онд ДНБ 70 их наяд хүрэх төсөөлөл бодитой болж буй тул хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, хүн амьдрах орчин нөхцөлийг таатай болгох буюу урьдчилсан хөрөнгө оруулалтын ажлыг эхлэх ёстой. “Мянганы зам”-ын төсөл 21 жил хэрэгжсэн. Энэ хугацаанд бүх аймгийн төвүүд хатуу хучилттай холбох ажил амжилттай хийгдсэн. Шинэ сэргэлтийн авто замын төсөл нь аймаг орон нутгийн тээвэр логистик болон бусад хэлбэрээр хооронд нь уялдуулах зорилготой.
- Жишээ нь Говь-Алтай аймгийн төв Алтайг Завханы Улиастайтай хатуу хучилттай замаар холбох төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх шийдвэр гарсан.
- Ховд-Улаангомыг холбох 173 км замын төслийг мөн Азийн хөгжлийн банкны зээлээр шийдвэрлэх Засгийн газрын тогтоол гарсан.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын зорилтын дагуу жуулчдыг Монгол орны өнцөг булан бүрт хүрэх боломжийг хангана.
Нийтдээ 13 төрлийн авто замын дэд төслийг Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлнэ. Ингэхдээ гаднын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, концесс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зуун хувь хийх боломжийг бүрдүүлнэ. Орон нутагт барилга орон сууцны хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар 10 аймагт ДЦС барих төсөл хэрэгжиж байгаа. БНСУ-ын экзим банкны 110 сая ам.долларын зээлээр баригдаж байна. ЗГ-аас Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд аймаг орон нутагт дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгоно. Хөвсгөл, Булганд ДЦС-ын өргөтгөлийн төслийг ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтад суулгана. Дулаан хангамжийн дэд бүтцийн хоёрдугаар хэлхээг хэрэгжүүлэх төслийг ирэх оны улсын төсвөөс хийж хэрэгжүүлнэ.
- Өнөөдрийн байдлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Хөрөнгө оруулалтын шатанд явж байна. Засгийн газрын зүгээс хариуцсан ажлаа хийсэн.
- Мөн Тавантолгой ЦС-ын тендерийн ажил явагдаж байна. Үүнд 8 компани сонирхож орсон.
- Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүтийн ЦС-ын төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Үүнээс гадна эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд Шинэ сэргэлтийн таван тойрогт оруулж ирж байна.
Энэ оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулагчдыг урьж дээрх чиглэлээр томоохон форум хийнэ.
-
2024-11-20