С.Бямбацогт: Монгол Улсын 21 аймаг, 96 сум, хилийн 4 боомт хатуу хучилттай авто замаар холбогдож
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-02

"Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг тулгуур нь зам тээврийн сэргэлт, боомтын сэргэлт юм гэдгийг тэрбээр онцлоод, бид өмнө ганцхан төмөр замтай байсан бол одоо төмөр замын экспортын таван гарцтай болох гэж байна.

Монгол Улсын 21 аймаг, 96 сум, хилийн 4 боомт хатуу хучилттай авто замаар холбогдож, 7500 км хатуу хучилттай авто замтай болсон. Өнгөрсөн 23 жилд “Мянганы зам” хөтөлбөр хэрэгжүүлсэн бол одоо аймгууд болон боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох “шинэ сэргэлтийн таван тойрог” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна. Энэ хүрээнд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбохоос гадна урд, хойд хилийн боомтуудыг холбох, авто замын таван босоо коридортой болох юм. Тодруулбал, Одоогийн байдлаар Алтанбулаг-Зам-Үүд АН-3, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур АН-4 чиглэлийн авто замын хоёр коридортой байна.

Тэгвэл “Шинэ сэргэлтийн таван тойрог” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн бага Илэнх-Шивээ хүрэн, Бургастай-Арц суурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван шинэ корипор-ыг нэмж барина. Түүнээс гадна хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн гулд холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болох юм.

Мөн авто замын сангийн бие даасан байдлыг хангах, Олон улс, улсын чанартай авто замын их засварын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын тухай хуульд үнэлгээ хийж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулах, түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотой асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулалт хийж, эрх зүйн орчныг тодорхой болгож, зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, авто замын стандартыг шинэчлэн бүс нутгийн онцлогт тохируулан хүнд даацын авто зам барьж байгуулах зэрэг асуудалд засгийн газар, холбогдох яамд онцгой анхаарал хандуулан хамтран ажиллахаар боллоо.

2023 онд Хэнтий, Дундговь, Өвөрхангай чиглэлд 56.2 км замд их засварын ажил хийгдэж байна. Ирэх 2024 онд хамгийн их эвдрэлтэй замуудад их болон ээлжит засварт онцгой анхаарна. Энэ хүрээнд нийт улсын төсөв болон гадаадын зээлээр 660 гаруй км авто замд их засвар хийнэ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.166.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.