“Мэдээллийн технологийн 1000 залуу инженер бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд Tech4Good бүсийн уралдаанд 10 залууг хамруулж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-05

Тус арга хэмжээний нээлт (2023.09.04) болж өнгөрлөө. Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нийгмийн асуудлыг шийдвэрлэх санаачилгаа олон орны залуус уралдуулж байна.

 Катар улсын Харилцаа холбооны зохицуулах газрын ивээл дор Huawei компани 2023 оны “Ирээдүйн үр” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа бөгөөд Катарын Доха дахь Катарын Үндэсний конвенцийн төвд (QNCC) хэлэлцүүлэг өрнүүллээ.

ОУ-ын өндөр албан тушаалтнууд болон салбарын тэргүүлэгчид, KSA TVTC-ийн Төлөвлөлт, бизнесийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирагчийн үүрэг гүйцэтгэгч Реем Абдулазиз Аль Мугбел, Катар улсын Хувийн боловсролын асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн даргын туслах Омар Абдулазиз аль-Наама, тэргүүн Жавад Аббасси нар илтгэл хэлэлцүүлж, олон орны залууст мэдээлэл өгөв.

Мөн GSMA, MENA болон Олон улсын хиймэл оюун ухааны группын ерөнхийлөгч Доктор Жассим Хажи, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дижитал технологийн дэд сайд Каримжонов Рустам, Казахстаны Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Камил Акатов нар оролцлоо.

2023 оны 9-р сарын 2-9-ний хооронд Ойрхи Дорнод болон Төв Азийн 15 орныг төлөөлсөн оюутнууд Доха хотноо болох “Ирээдүйн үр” хөтөлбөрийн эхний шатанд оролцож байна.

Үүнд Монгол, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Бахрейн, Казахстан, Пакистан, Оман, Узбекистан, Йордан, Ливан, Ирак, Азербайжан, Киргиз улсын мэргэжилтнүүд хамрагдаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.250.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.