Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байна. Уг үзэсгэлэн нь хоёр жилд нэг болдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас тасалдаад байсныг ийнхүү сэргээж байна.
Дөрөв дэх удаагийн үзэсгэлэн, экспо нь энэ жил Хөдөө аж ахуй, зам тээвэр, соёлын үйлдвэрлэлийн чиглэлд анхаарч байгаа тул нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаны зочид, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаа эрхлэхээр дотоодын 500 орчим ААН, байгууллагын төлөөлөл оролцож байна.
Хөх хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын дөрөв дэх экспод оролцож буй иргэн аж, ахуй нэгжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, МҮХАҮТ -тай хамтран урьж оролцуулж байгаа аж. Уг Экспод Монгол Хятадын аж ахуй нэгжүүдээс гадна Солонгос, Герман, Итал, Англи, Индонез, Тайланд зэрэг орнууд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулан оролцож буйгаараа илүү онцлог байлаа.
-
2024-11-20