1 тэрбум 722 саяын үл хөдлөх хөрөнгөтэй, 900 саяын авлагатай Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-09
Э.Золбоо нь 2006 онд АНУ-ын Indiana-ийн их сургуулийг Улс төр судлаачаар төгссөн. Уг сургуульд сурахдаа Төрийн сангийн зээлээр сурч байжээ. Үүний дараа АНУ, Лос-Анжелос, Pepperdine-ийн их сургуульд Эрх зүйчээр магистрийн зэрэгтэй болсон. Анх 2007-2008 онд УМХЕГ-т мэргэжилтнээр ажиллаж эхлэн 2015-2016 онд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, 2016-2018 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга 2018-2020 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогийн жилийн орлого 36 сая 700 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 32 сая төгрөг байна. 90 сая төгрөгийн үнэтэй LEXUS 570 машинтай. Нийт 1 тэрбум 722 саяын үл хөдлөх хөрөнгөд нь 4 нийтийн орон сууц, 1 барилга , эзэмших 0.10га газар багтжээ. Дэд сайдын хувьд хадгаламждаа 8 сая төгрөгтэй, 900 саяын авлагатай. Гандирстрэвел ХХК 100%, Жунь Девелопмент ХХК 100% хувьцааны ногдол ашгийг эзэмшдэг.

Дэд сайд Э.Золбоо ковидын эхэн үе буюу 2019 оны гуравдугаар сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор монголд ирэхдээ хүлээлгийн оочер дайрсан гэх шүүмжлэлд өртөж байсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.