ЦХХХ-ны сайд Н.Учрал Эстони Улсын Парламент-ын дарга Лаури Хуссарт бараалхав
Уулзалтын үеэр хоёр улсын Парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, шинээр бүрдсэн Рийгигокуд Эстони-Монголын бүлэг байгуулж үйл ажиллагаа идэвхжүүлэх, цахим хөгжлийг урагшлуулах, технологийн дэвшилтэй нийцүүлсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах сайн туршлагаа хуваалцах талаар ярилцлаа.
Эстони Улсын Рийгикогу-гийн 2024 оны ээлжит сонгуульд санал өгөгсдийн 50 орчим хувь цахимаар санал өгсөн байдаг ба иргэнийг таних систем, кибер аюулгүй байдлын орчин, төр хувийн хэвшлийн түншлэл, хиймэл оюун ухааны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад Эстонийн талаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20