“Монгол бяслаг, Шигүдэри" урлах үйлдвэр нь орон нутгийн 40 орчим иргэдийг ажлын байртай болгож, малчдыг орлогожуулахаас гадна бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн органик бяслагийг жилийн турш хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Энэхүү үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гэдгээрээ онцлог.
Шинэ түүх эхлүүлж буй "Монгол бяслаг" үйлдвэрийг бүтээн байгуулахад "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд төрөөс гаргасан бодлого шийдвэрүүд чухал хувь нэмэр оруулжээ.
Одоогийн байдлаар нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна. Мөн газар тариалангийн салбарын 1,200 аж ахуйн нэгж нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.
“Сэлэнгэ тариа" ХХК нь төрөөс бодлогын дэмжлэгээр олгож буй бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, бүрэн автомат, 10,000 тонн хүчин чадалтай үр тариа хадгалах цогц үтрэм байгуулахаар ажиллаж байна.
Тус компани 12 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 1 га тутмаас 20-22 цн улаанбуудай болон үр тариа хураан авч бусад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэй хамтран ажиллаж, хураасан үр тариагаа нийлүүлдэг.
-
2024-11-20