Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл хамтран эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв байдлаар хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Баруун бүсийн “Хариуцлагатай уул уурхайн” чуулга, уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотод зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.
Баруун бүсийн чуулга, уулзалтын зохион байгуулалтын талаарх асуудлыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гадаад харилцааны менежер Д.Эрдэнэсүхтэй 88889878 утсаар холбогдож лавлана уу.
-
2024-11-20