“Нээлттэй ирээдүй” арга хэмжээний дараагийн зогсоол Ховд, Баянхонгор аймаг
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-15

Голомт банк дижитал шилжилт, дижитал хэрэглээг орон нутагт таниулах зорилгоор “Нээлттэй ирээдүй” технологийн нэгдсэн арга хэмжээг Дархан, Эрдэнэт, Дорнод аймгуудад амжилттай зохион байгуулж байсан билээ. Энэ хугацаанд “Нээлттэй ирээдүй” арга хэмжээгээр дамжуулан нийт 1600 орчим иргэд, харилцагчдад хурдацтай хөгжиж буй техник технологийн шинэ шийдлүүд болон сүүлийн үеийн дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, мэдээлэл хүргэж чадсан байна. Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллахыг зорьж буй “Нээлттэй ирээдүй” арга хэмжээг харин энэ удаа Ховд, Баянхонгор аймгуудад зохион байгуулахаар боллоо.

Ховд, Баянхонгор аймгийн иргэд та бүхэн арга хэмжээнд хүрэлцэн ирснээр салбар бүрийн төлөөлөл болсон дараах байгууллагуудын дижитал үйлчилгээтэй танилцан мэдээлэл авч, хэрэглэгч болоод зогсохгүй төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой.

  • Ногоон титэм боловсрол ХХК
  • Юбикаб ХХК
  • Инвескор ББСБ
  • ИзиПэй ХХК
  • Датакейр ХХК
  • Blindcare ХХК
  • Текстрим ХХК
  • Монголиа Талент Нэтворк ХХК
  • Эйблсофт ХХК
  • Мобифинанс ББСБ
  • Коллпро ХХК
  • Скайтел ХХК
  • Ontime
  • Momade
  • Start Venture Builder
  • Юнител групп
  • CIO
  • MOSA
  • Ай Си Ти групп ХК
  • Голомт банк

Үүнээс гадна та салбар бүрийн манлайлагчдын хүргэх дижитал шилжилт, технологийн шинэ шийдлүүдийн талаарх илтгэлүүдийг сонсож, энэ сэдвээр панель хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

Мөн Голомт банкнаас “Нээлттэй ирээдүй” арга хэмжээг тохиолдуулан Ховд, Баянхонгор аймгийн харилцагчдад зориулсан картын буцаан олголттой аяныг зарласан бөгөөд та тус аймгуудад  байрших Голомт банкны ПОС төхөөрөмж дээр Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголт аваарай.

Ховд, Баянхонгор аймгийн иргэд, харилцагчид та бүхнийг “Нээлттэй ирээдүй” технологийн нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Баянхонгор аймагт: 2023.09.13-ны өдөр 11:10 цагт “Хөгжимт Драмын Театр”-т

Ховд аймагт: 2023.09.15,16-ны өдөр 11:10 цагт “Засаг Даргын Тамгын Газар”-т

Та арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.13.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.