Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу анх удаа дайчилгаатай болон орон нутгийн томилгоот нэгжтэй хамтарсан сургуулийг зохион байгуулж, Төв аймгийн 16 сумаас дайчилгааны даалгавраар татагдаж ирсэн 1600 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтэнд хүн нэг бүрийн бэлтгэл болон салаа, салбарын жигдрэлтийг хангуулж, өнөөдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцуулсан юм. Сургуулилтад хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн хувьд 50 гаруй хувь нь 20-35, 40 гаруй хувь нь 36-45 насныхан байсан бол 10 орчим хувь нь 46-аас дээш насныхан эзэлж байна
Зэвсэгт хүчний тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын материаллаг баазад тулгуурлан дайчилгааны бэлэн байдлыг хангах, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг сурган дадлагажуулах сургуулийг тасралтгүй явуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 оны наймдугаар сард Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг түшиглэн Ховд аймагт зохион байгуулж байсан билээ.
2018 онд батлагдаж, 2022 онд шинэчлэгдсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ жил анх удаа дайчилгаатай сургуулийг орон нутгийн томилгоот нэгжтэй хамтатган зохион байгуулснаараа онцлог байв. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааг хамтатган шинэлэг арга хэлбэрээр явуулсанд ач холбогдол нь оршиж байгаа юм
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.45.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20