Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт Малтмал Газрын Тосны Газар, Үндэсний Геологийн Алба мэдээллийн нэгдсэн системтэй болно
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050”, Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх гол зорилтыг “Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон.
Салбар яамны зүгээс төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар AМЕП-2 төслийн баг УУХҮЯ, АМГТГ болон ҮГА байгууллагууд хоорондын мэдээллийн урсгалыг тодорхойлж, бизнес процессын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээг хийж, Ажиллагаа дундын мэдээллийн платформ (АДМП)-ын замын зураглал боловсруулах ажлыг гүйцэтгэж, тайланг УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Батбаярт хүлээлгэн өглөө.
Энэхүү судалгааны тайлан нь цаашид 3 байгууллагын мэдээллийн системийг нэгтгэх, дундын мэдээллийн платформ үүсгэх ажлын эхлэл юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20