Шил ажиллагаа, цахимжилтын үр дүнг иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч байна
Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байна. ЦХХХЯ “Шил” ажиллагааны хүрээнд өмнө нууц, далд байсан мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгосноор олон эерэг үр дүн гарч байна. Тухайлбал тусгай сангуудын эргэн төлөлт эрс нэмэгдэж, авлига, албан тушаалын хэргүүд олон нийтэд нээлттэй болсоор байна.
ЦХХХЯ-ны цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлого эрчимжиж, зөвхөн төрийн үйлчилгээний И-Монгол системд 1000 гаруй үйлчилгээ нэвтэрч, иргэдийн өдөр тутмын амьдралд эерэгээр нөлөөлсөөр байна.
Иргэдээ мэдээллээр хангах, тэдний санал, хүсэлтийг нь хүлээн авах нь төрийн үүрэг. Тиймээс “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалтыг төр, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн 9 дүүрэгт үе шаттайгаар зохион байгуулж байна.
Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЦХХХЯ-ны ТНБД Б.Батцэцэг, БХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, ТЗУГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, Хяналтын газрын дарга С.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга Л. Нямдорж, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ХХЗГ-ын зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд, ХХЗГ-ын өргөн нэвтрүүлгийн дарга Э.Золбаяр, МЦХ-ны захирал Б.Чинбат, РТҮС-ийн захирал Б.Дагвасүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.201.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20