Ардын багш Дэндэвийн Бадарч нь 2022 оны 12 сарын 22 -ны өдөр МУИС-ийн захирлаар томилогдсон. Түүнээс өмнө 2003-2018 он хүртэл ЮНЕСКО-д ажиллаж байхдаа Нийгэм, Хүмүүнлэгийн салбарын газрын захирал, Армен, Азербайжан, Беларус, Молдов, ОХУ, Узбекистан зэрэг улсуудад ЮНЕСКО-ийн төлөөлөгчөөр ажиллаж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт олон тооны олон улсын төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн байна. 1992-2003 онд тэрээр ШУТИС-ийн захирлаар ажиллаж байхдаа дээд боловсролын салбарт олон чухал өөрчлөлт шинэчлэлийг гардан удирдаж хэрэгжүүлсэн юм.
Профессор Бадарч нь УИХ-ын даргын зөвлөх, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын зөвлөх зэрэг ажлыг хийж байсны дээр АХБ, ЮНЕСКО, НҮБХХ, Хөдөлмөрийн байгууллага зэрэг олон улсын байгууллагад зөвлөж байжээ. Одоо ЮНЕСКО-ийн “Нийгмийн Өөрчлөлтийн удирдлага” засгийн газар хоорондын хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн Ази, номхон далайн харилцан ойлголцлын төлөөх боловсролын төвийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогоо 1.2 тэрбумын үнэтэй гурван орон сууцтай, жилд 228 саяын орлогтой, Lexus, RX 330, нэг гарааштай, 10 саяын үнэлгээтэй 700 мкв эзэмших газартай аж. 365 саяын хадгаламжтай гэжээ.
-
2024-11-20