ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож, Монгол Улсын цахим шилжилт, иргэдийн цахим оролцооны талаар илтгэл танилцууллаа.
Энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн 16 орны нийт 60 орчим төлөөлөл оролцож, бүс нутгийн түвшинд тоон хуваагдал, хөгжлийн хийдэл, хиймэл оюун ухааны хэрэглээ болон Ази-Номхон далайн бүс нутагт цахим оролцоо, цахим өөрчлөлтийг ахиулах, цахим сорилт, боломж, сайн туршлага, шийдлээ хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн технологи, олон нийтийн хөгжилд шинэ хилийн технологийн хэрэглээг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.124.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20