С.АМАРСАЙХАН: Баянхонгор аймагт Стандарт хэмжил зүйн байгууллагыг байртай болгоход анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын бусад гишүүдийн хамт Баянхонгор аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Иргэдийн зүгээс аймгийн төвийн агаарын бохирдол асуудлыг хөндөн, уул уурхайг дагасан сөрөг үр дагавар болон цөлжилт нэмэгдэж буйг хэлж байлаа. Мөн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, боловсролын салбар, тэр дундаа багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлуудыг салбарын сайд нар болон Ерөнхий сайдад уламжиллаа.
Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн байгууллага нь өөрийн байргүй олон жил ажиллаж иржээ. Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар тус байгууллагын эзэмшлийн барилгад үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн ч өөр байгууллагын нэр дээр шилжсэний улмаас мөн л ажиллах боломжгүй болох эрсдэл үүсээд байгаа тул шийдвэрлэж өгөхийг хүслээ. Стандарт хэмжил зүйн байгууллагын энэ асуудал зөвхөн Баянхонгор аймагт биш 21 аймагт тулгамдаж буй. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх талаар ажиллах болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20