Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийн явц, зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах, хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх, санал солилцох, хотын батлагдсан стандартыг танилцуулах, сурталчлах зорилгоор Хотын стандарт, хяналтын газраас есдүгээр сарын 6-14-нд уулзалт зохион байгууллаа.
Уулзалт, арга хэмжээ тус бүрд Хотын стандарт, хяналтын газрын үйл ажиллагааны чиг үүрэг болон хяналт шалгалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгч, тайлбар танилцуулга хийсэн юм.
Түүнчлэн тус үйл ажиллагааны үр дүнд иргэдээс хандсан өргөдөл, гомдлын тоо буурсан байна. Тодруулбал, есдүгээр сарын 1-14-ний хооронд өргөдөл, гомдлын мэдээлэл нийт 225 бүртгэгдсэн бол уулзалт танилцуулгын дараа буюу есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 102 бүртгэгдэж, 45.3 хувиар буурсан байна. Мөн нутгийн захиргааны байгууллагуудаар дамжуулсан чиг үүрэгт хамааралгүй өргөдөл, гомдлын мэдээллийн хуваарилалт сайжирч, хугацаа алдагдах байдал буурчээ.
-
2024-11-20