ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабууд хамтран Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийг түшиглэн явууллаа. Сургалтыг бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, Тохижилт, үйлчилгээний байгууллагуудыг хамруулан дүүргүүдийн Цэргийн албыг биеэр дүйцүүлэн алба хаагчдыг оролцуулав. Гамшиг ослын үед хэрхэн ажиллах, гал түймрийн үеийн ажил, аврах ажлын үндэс, амьд гарах ухаан, Батлан хамгаалах тухай хууль тогтоомж, жагсаалын бэлтгэл зэрэг агуулгын хүрээнд онол болон дадлагын хичээлүүд орлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.249.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20