Хувийн мэдээлэл гэдэг нь тухайн хүнийг таньж мэдэх, тодорхойлох боломжийг олгодог өргөн цар хүрээтэй мэдээллүүдийн нийлэмжийг хэлнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд:
- Овог, нэр;
- Төрсөн он сар өдөр;
- Хүйс;
- Регистрийн дугаар;
- Иргэншил;
- Хурууны хээ (Биометрик мэдээлэл);
- Утасны дугаар;
- Гэр, шуудангийн хаяг;
- И-мэйл хаяг;
- Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;
- Дансны болон картын мэдээлэл;
- Нийгмийн даатгал болон татвар төлөгчийн мэдээлэл зэргийг хувь хүний зөвшөөрлөөр авах мэдээлэлд багтаахаар хуульчилсан байна.
Үйлчилгээ үзүүлэх зорилгоор зарим байгууллага хувийн мэдээллийг тань холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч болно. Энэ тохиолдолд та “Миний хувийн мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ? Мэдээллийн нууцлалыг хангаж чадах уу?” зэрэг асуултын хариултыг авч, сайтар нягталсны дараа бусдад мэдээллээ дамжуулаарай!
Сүүлийн үед бусдын хувийн мэдээллийг цахим орчинд хууран мэхэлж олж авах улмаар ашиглах, залилах асуудал ихээр гарч байгаатай холбогдуулан дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
- Интернэт орчинд хувийн мэдээллээ олонд дэлгэхгүй байх, коммент, пост болон зурган байдлаар нийтлэхгүй байх;
- Мессежээр, и-мэйлээр, мөн таны гар утас руу залган таны хувийн мэдээллийг асуувал огтхон ч өгөхгүй байх;
- Санхүүгийн мэдээллүүдээ (картын дугаар, картын нууц үг, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг гэх мэт) бусдад дамжуулахгүй байх;
- Хувийн болон санхүүгийн мэдээлэл агуулсан вэбсайт, аппликэйшнүүд дээр үргэлж хүчтэй нууц үг ашиглах, тогтмол солих;
- Facebook, Instagram, Twitter зэрэг сошиал хаягуудад нэвтрэхдээ Two Factor Authentication ашиглах, хаяг бүр дээр өөр өөр хүчтэй нууц үгүүдтэй байх;
- Зөвхөн аюулгүй байдлын шаардлага хангасан вэбсайтууд руу ханддаг, мэдээллээ оруулдаг байх;
- Вэб хөтөч дээрээ нэвтрэх нэр, нууц үгээ хадгалахгүй байх;
- Бусдын төхөөрөмжийг ашиглан хувийн болон санхүүгийн мэдээлэл агуулсан вэбсайт, аппликэйшн рүүгээ нэвтрэхгүй байх;
Интернэт банк, и-мэйл хаягийн нэвтрэх нэр, нууц үг, и-мэйл болон мессэжээр ирдэг нэг удаагийн код зэргийг банк харилцагчаасаа онлайн орчинд хэзээ ч асуудаггүй тул харилцагч та цахим орчинд хувийн болон санхүүгийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байж, нууцлал аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
-
2024-11-20