Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд 4-р хороонд ажиллаа
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж хорооны Засаг дарга С.Баатархүү болон ИНХ-ын дарга Р.Энхдэлгэр нартай уулзлаа. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд 2023 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн засварт 166,7 сая, 149 дүгээр цэцэрлэгийн 1 дүгээр корпусын барилгын ажил 532,9 сая, Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжид 19,5 сая, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар байрны дээвэр засвар, 24а байрны фасад засварын 225,5 сая, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн физикийн лабораторийн тоног төхөөрөмжид 30 сая нийт 974,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгаа талаар болон тус хороонд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шинээр камержуулалт хийх шаардлагатай байршлуудын дээр очиж санал солилцлоо. Мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж буй хорооны Засаг дарга С.Баатархүүд амжилт хүсэж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.27.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20