С.Амарсайхан: БУЛГАН, ОРХОН АЙМГИЙГ НЭГТГЭНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-30
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, “5Ш” ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”, боомтын болон хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлууд, үр дүн, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрэлцээ тус аймагт дутмаг, 1958 онд ашиглалтад орсон Хөгжимт драмын театрын барилга ашиглах боломжгүй болсон ч урсгал засвар хийсээр өнөөг хүрч буй зэрэг аймагтаа тулгхмдаад буй асуудлуудыг иргэд уулзалтын үеэр дуулгалаа.
 
Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа 2024 оны төсөвт зайлшгүй тусгуулах аймаг бүрийн саналыг авч байгаа бөгөөд Булган аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөрийн саналыг иргэд эрэмбэллээ. Тус аймагт 37 төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас ирэх онд долоо нь ашиглалтад орно. Мөн Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон нутагт ажиллах боловсон хүчний асуудлыг хөндсөн юм. Залуу малчдыг дэмжих, орон нутагт орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэх, аймгийн тэргүүлэх салбар болсон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгарч буй хүндрэл, малын түүхий эд, мах, сүүний үнийн зохицуулалт, орон нутагт намчирхалт, талцал их байгааг зохицуулах, Булган, Орхон аймгийг нэгтгэх, Эгийн голын УЦС-ын ажлыг яаралтай эхлүүлэх, аймаг, сумдын эрүүл мэнд, боловсрол, авто зам, дэд бүтцийн талаар 90 орчим иргэн санал хүсэлт хэлж, асуулт тавьж сайд нар хариуллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.52.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.