Оюутан-залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг улс орон даяар өрнүүлж байна
юутан-залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг улс орон даяар өрнүүлж байна. Тус аяны хүрээнд оюутан-залуус ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээг авахаас гадна өөрийн болон хайртай дотны хүмүүсээ аливаа өвчлөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байдаг.
Оюутан, залуус та бүхэн ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.112.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20