Насанд хүрээгүй “Э” нар 33 настай, эрэгтэйгийн биед халдаж, улмаар хувцсыг нь шатааж зугтжээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-07
Сэрэмжлүүлэг: Бусдын биед халдаж гэмтэл учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд “Нэг залуугийн хувцсыг нь шатааж, биеийг нь түлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33 настай, эрэгтэй “Ч”-г тус сумын 6 дугаар багт байрлах байрны орцонд үл таних хүмүүс биед нь халдаж, улмаар хувцсыг нь шатааж зугатсан байна.
 
Алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж насанд хүрээгүй “Э” нар үйлдсэн болохыг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Гэмт хэрэг, зөрчлийн талаарх сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирүүлж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.