Г.Занданшатар: ХҮҮХЭД ҮХЭЖ БАЙХАД дуугүй байж чадахгүй. ЭЦЭГ хүний хувьд ярих ёстой асуудал
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хүүхдийн хүчирхийлэлд юм л бол багш нар буруутай юм шиг, сургуулийн орчинд л гэмт хэрэг үйлдэгдээд байгаа мэтээр багш нарыг буруутгахаа боль. Эцэг эх бүр үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө онцгой анхаар" гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүний хариултын дараа  УИХ-ын дарга Г.Занданшатар "БШУ-ны сайд та юу яриад байна вэ? Хүүхдүүд үхэж байхад дуугарахгүй байх ёстой юм уу? Ниргэсэн хойно нь хашхирав гэх юм. Ард түмний төлөөлөгчдийн байгууллага дотоод, гадаад ямар ч асуудлыг ярих ёстой.  Эцэг хүний хувьд ч гэсэн ярих ёстой асуудал. Бие биедээ буруу чихээд байх юм. Хаана хаанаа ажил явахгүй, харанга дэлдэж байна. Одоо бол улс төр хийдэг цаг биш. Энэ асуудлаар хууль эрх зүйн орчноо өөрчилж, бодлого шийдэл ярья" хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.9.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.