Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зочиллоо
Энэ үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Эдийн засгийн коридор, төмөр замын төв шугамыг шинэчлэх, ТЭЗҮ боловсруулах, мөн тус ажлын хүрээнд хэрэгжүүлэх 34 төслийг дахин эрэмбэлж, шинэчлэх ажил хийгдэж байгаа бол "Талын зам" хөтөлбөр, "Бүс ба Зам" санаачилгыг уялдуулах хүрээнд хоёр талын хооронд хэрэгжүүлэх 15 төслийн хэрэгжилтийг 3 ангилан шинэчлэх саналыг Хятадын тал дэвшүүлсэн талаар мэдээллээ.
Яамны өдөр тутмын ажлын хүрээнд дэвшилт технологиудыг нэвтрүүлж байгаагийн нэг нь өнгөрсөн сарын 29-нд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг нээсэн явдал юм.
Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр тус улсад суралцаж буй оюутнууд болоод бусад иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг шуурхай авах боломж бүрдсэн байна.
Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 7 улсын 10 цэгт төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээгээд байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.20.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20