Ховд-Увс,Завхан-Говь-Алтай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн санхүүжилтийг шийдлээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-10
Ховд-Увс,Завхан-Говь-Алтай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн санхүүжилтийг шийдлээ.
 
Монгол улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг нь зам тээврийн боомтын сэргэлт юм. Энэ хүрээнд “ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” хөтөлбөр хэрэгжүүлж, бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбохоос гадна урд, хойд хилийн боомтуудыг холбох, авто замын таван босоо коридортой болохоор төлөвлөж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Ковлин нар Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын төслийн 3-р шатны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
 
Ингэснээр АХБ-ны хөнгөлттэй зээлээр Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв хүртэлх 163.3 км авто зам, Завхан аймгийн төвөөс Говь-Алтай аймгийн төв хүртэлх нийт 198 км автозамыг барихаар боллоо. Дээрх замууд ашиглалтад орсноор Монгол улсын тээвэр ложистикийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, ачаа болон зорчигч тээврийн хүчин чадал сайжрах,экспорт нэмэгдэх зэргээр бүс нутаг төдийгүй монгол улсын эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.